Доктор ЭКО — Бага оврын цэвэрлэх байгууламж
Германы технологи · Усыг 99.9% цэвэршүүлнэ

Бага оврын бохир ус
цэвэрлэх байгууламж

“Доктор ЭКО септик” ХХК нь мембран биореактор (MBR) технологид суурилсан, цаг агаараас үл хамаарах бүрэн автомат цэвэрлэх байгууламжийг өрх, жуулчны бааз, уул уурхайн зориулалтаар нийлүүлж байна.

99.9%
Цэвэршүүлэлтийн түвшин
2022
Албан ёсоор байгуулагдсан
0.1
Микрон мембран шүүлтүүр
ХБНГУ
Германы технологи
Бидний тухай

Цэвэр усны төлөө шинэлэг шийдэл

“Доктор ЭКО септик” ХХК нь 2022 онд албан ёсоор байгуулагдсан, бага оврын бохир ус цэвэрлэх байгууламжийн чиглэлээр төрөлжсөн компани юм. Бид усыг байгальд найдвартай эргүүлэн нийлүүлэх технологийг Монголд нэвтрүүлж байна.

Доктор ЭКО цэвэрлэх байгууламжийн ажиллах бүдүүвч — MBR биореактор бүхий цэвэрлэгээний үе шатууд

Германы технологи

2014 оноос ХБНГУ-ын ус, агаар татуургын чиглэлийн мэргэжлийн экспертүүдтэй хамтран ажилласан туршлага.

Бүрэн автомат систем

Цаг агаар, улирлаас үл хамаарах, операторгүй ажиллах боломжтой ухаалаг удирдлагатай байгууламж.

Монголд тохирсон

Монгол инженерүүд эх орныхоо хөрс, цаг уурын онцлогт тохируулан зохион бүтээж, угсарч, засвар үйлчилгээ хийнэ.

Найдвартай түнш

MCS, MEC, Хаадын Өртөө зэрэг томоохон төсөл, байгууллагуудтай хамтран ажилласан туршлага.

MBR Технологи

Мембран биореактор гэж юу вэ?

MBR нь биологийн цэвэрлэгээ ба мембран шүүлтийг нэгтгэсэн, бохир ус цэвэрлэх хамгийн оновчтой технологи юм. Усыг маш нарийн сүвтэй мембранаар шүүж, нян хүртэл салгадаг.

01

Анхдагч тунгаалт

Бохир усыг хүлээн авч, том хэсгүүдийг тунгаана.

02

Биологийн боловсруулалт

Агааргүй, аноксик, агааржуулах бүсэд микроорганизмаар цэвэрлэнэ.

03

MBR мембран шүүлт

0.1 микрон сүвтэй мембранаар бактери хүртэл шүүж салгана.

04

Цэвэр ус

99.9% цэвэршсэн усыг дахин ашиглах буюу байгальд аюулгүй буцаана.

05

Хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэх

Хэт ягаан туяагаар усыг нэвтрүүлэн нян устгана.

06

Шүүрүүлэх талбайн систем

Шүүрүүлэх талбайн системээр бүрэн шүүрүүлж усыг 100% цэвэршүүлж дахин ашиглах боломжтой болгодог.

Технологийн давуу тал

Яагаад Доктор ЭКО MBR-ийг сонгох вэ?

99.9% цэвэршүүлэлт

Бохир усыг 99.9% хүртэл цэвэршүүлдэг өндөр үр ашигтай систем.

0.1 микрон мембран

Нян, бактери хүртэл нэвтрүүлэхгүй хэт нарийн сүвтэй мембран.

GE Water мембран

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай мембран технологи.

10 дахин цэвэр

Уламжлалт цэвэрлэх байгууламжаас 10 дахин илүү цэвэр ус гаргадаг.

Авсаархан, үнэргүй

Бага талбай эзэлж, эвгүй үнэргүй найдвартай ажиллана.

Бүрэн дахин ашиглалт

Цэвэрлэсэн усыг услалт зэрэг хэрэгцээнд дахин ашиглах боломжтой.

Бүтээгдэхүүн ба үнэ

Таны хэрэгцээнд тохирсон шийдэл

Өрхийн жижиг хэрэглээнээс эхлээд уул уурхайн том ачаалал хүртэл — хүчин чадал, хэрэглэгчийн тоонд тааруулсан загварууд.

Хувийн орон сууц, амралтын байшин, өрхийн хэрэгцээнд тохирсон бүрэн автомат цэвэрлэх байгууламж.

Dr.ECO

1.5 м³/хоног5–8 хүн
8,500,000₮
Эрэлттэй

Dr.Home

2.5 м³/хоног8–12 хүн
12,300,000₮

Dr.Plus

10 м³/хоног18–25 хүн
23,000,000₮

* Үнэ нь суурилуулалт, тээвэр, газрын онцлогоос хамаарч өөрчлөгдөж болзошгүй. Тодорхой үнийн санал авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Хэрэглээ

Хаана ч ажиллана

Төв шугам сүлжээнээс хол байрлах аливаа объектод бие даасан, найдвартай цэвэрлэгээний шийдэл.

Өрх, амралтын байшин

Хот, хөдөөгийн хувийн сууц, зуслан, амралтын газар.

Аялал жуулчлал

Жуулчны бааз, ресорт, кэмп, гэр буудал.

Уул уурхай

Уурхайн кэмп, вахтын суурин, аж үйлдвэрийн объект.

Олон нийтийн барилга

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, оффис, худалдааны төв.

Бидэнд итгэдэг хамтрагчид

MCS PropertyМЕС+ / Мо Эн КоХаадын ӨртөөЛАБОЭрдэнэ МонголMongolia Gobi TravelХаан банкMBATJ Mongolian Extreme TourЗаамар Голд
Холбоо барих

Төслөө бидэнтэй ярилцъя

Таны объектын онцлогт тохирсон цэвэрлэх байгууламжийн шийдэл, үнийн саналыг үнэ төлбөргүй гаргаж өгнө. Утсаар эсвэл имэйлээр холбогдоорой.

Бүтэн танилцуулга татах (PDF)